Сурагчдын 33.6 хувь нь хийжүүлсэн ундааг өдөр бүр хэрэглэдэг

2017-09-12 13:481min0
Газ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлд хийсэн судалгааны дүнг танилцуулж байна.


Хоол хүнсний хэрэглээ, хооллолтын хэв маяг:

  • Судалгаанд хамрагдсан сурагчдын 10.6 хувь нь илүүдэл жинтэй, 1.5 хувь нь таргалалттай, 2.6 нь тураалтай байна.
  • 5 сурагч тутмын 1 нь жимс, хүнсний ногоог зохистой хооллох зөвлөмжийн дагуу өдөрт тав ба түүнээс олон удаа хэрэглэдэг.
  • Сурагчдын 31.3 хувь нь сүү, цагаан идээг өдөрт 2 ба түүнээс олон удаа хэрэглэдэг.
  • Хийжүүлсэн болон чихэрлэг ундааг сурагчдын 33.6 хувь нь өдөр бүр хэрэглэдэг.
  • Сурагчдын 26.4 хувь нь түргэн хоолны болон сургуулийн цайны газраар тогтмол үйлчлүүлдэг.

Эрүүл ахуй:

  • Сурагчдын 90 гаруй хувь нь шүдээ өдөр бүр угаадаг дадалтай.
  • 4 сурагч тутмын 1 нь хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвшээгүй.
  • 2 сурагчийн 1 нь сургууль дээрээ хоол цай уухаас өмнө гараа угаадаггүй.

Осол гэмтэл хүчирхийлэл:

  • 4 сурагч тутмын 1 нь бусдад зодуулсан.
  • 3 сурагчийн 1 нь сүүлийн 1 жилийн хугацаанд осол гэмтэлд өртсөн.

Сэтгэцийн эрүүл мэнд:

  • 4 сурагчийн 1 нь сүүлийн 1 жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож, 4 сурагчийн 1 нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн 1 нь амиа хорлох оролдлогыг хийж байсан.
  • Сурагчдын олонх нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгардаг ч гурван сурагчийн 1 уур, сэтгэл бухимдлаа хэрхэн удирдах талаар хичээл ярианд оролцсон байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.

Тамхи, согтууруулах төрлийн ундааны хэрэглээ:

  • Сурагчдын 10 орчим хувь нь тамхи татдаг.
  • 4 сурагчийн 1 нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн, сүүлийн 1 сарын хугацаанд сурагдын 8.9 хувь нь согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн.

Мансууруулах бодисын хэрэглээ:

  • 9 сурагчийн 1 нь мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж үзсэн.
  • Сүүлийн 1 сарын байдлаар сурагчдын 1.1 хувь нь марихуана, каннабис, хашиш зэрэг мансууруулах төрлийн бодисыг 1 ба түүнээс олон удаа хэрэглэсэн.

Хөдөлгөөн:

  • Өдөр бүр дор хаяж 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийдэг сурагчид дөнгөж 25.2 хувь байна.
  • Нийт сурагчдын дөнгөж 6.7 хувь нь сүүлийн 7 хоногийн гурав ба түүнээс олон өдөр нь сургууль дээрээ биеийн тамирын хичээлд ордог байна.
  • Сурагчдын 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, найзтайгаа ярилцах зэрэг идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуулдаг.

Эх сурвалж: Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, 2013

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй