Ургац алдаж дотоодынхоо нийт хэрэгцээг хангаж чадахгүй

2017-09-12 13:581min0
ургац

Ургацын урьдчилсан балансаар дотоодын нийт хэрэгцээнийхээ 48 хувийг алдана гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй гэсэн үг юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын дунд 4.6 хувьтай байгаа бол Орхон аймагт хамгийн өндөр буюу 27, Хөвсгөл аймагт 9.7, Төв аймагт 8.7 хувьтай байна.

Энэ жил 271,8 мянган тн үр тариа, үүнээс 259,2 мянган тн буудай, 102,3 мянган тн төмс, 75,7 мянган тн хүнсний ногоо, 23,6 мянган тн тосны ургамал, 47,3 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авна гэсэн тооцоо бий. Ирэх аравдугаар сарын 25-нд ургац хураалтыг бүрэн дуусгах юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй