“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Шуурхай бригад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр дараах ажил үүргийг гүйцэтгэлээ. Үүнд Баянмонгол хорооллын баруунаасаа саадыг тойрох 1ш тэмдэг, зам тавьж эргэх 1ш тэмдэг, 4/2/а/б тэмдэг 1ш, зүүн талын гарцны саадыг тойрох 1ш тэмдэг тус бүрийг тэгшилж засварласан. Дандарбаатарын гудамжинд 1ш тэмдэг засварлаж тэгшилсэн. Баяндэлгэр инженерийн удирдлаганд Чингэлтэй дүүрэг 13-р хороо 18м урт гүүрний 4ш дам нуруу засварласан байна. Мөн 10-р хорооллын дулааны шугам сүлжээний засварын ажлын үед буулгасан саравч, сандал, хогийн савыг Асфальтбетоны үйлдвэрийн хашаанд зөөвөрлөн буулгах ажлыг гүйцэтгэсэн. Төв оффисын хашаанд буулгасан хайс, тэмдгүүдийг АБЗ-н үйлдвэрт зөөвөрлөж, 3-р эмнэлгийн урд талд автобусны буудлын хайс дайрагдсаныг 4ш хөл, 4ш хайс хураан авч Асфальтбетоны үйлдвэрийн хашаанд буулгасан. Мөн офицеруудын ордоны буудлаас 13-н уулзвар хүртэлх тэмдэглэгээнд нэг хүн ажилласан байна.