Төв аймгийн Заамар сум, Өвөр наймганы нутагт АМГТГ-ынхан “Эрдэнэсийн эрэг” ХХК-д 15 мянган га газарыг хаалттай тендерээр олгожээ. Бэлчээрийн гол бүс болсон эл газарыг малчид, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагууд хамгаалахаар эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Малчид өнгөрсөн амралтын өдөр жагсахдаа наймганд бэлчээрийн даац хэтэрсэн ч уурхайнханд сүйтгүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн үзэж байгаа юм. Тэд өмнө нь нэг бус удаа нутгийн иргэд олон хүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн аж. “Эрдэнэсийн эрэг” ХХК-ий эзэн нь тодорхойгүй бөгөөд Заамарынх гэсэн сураг дуулддаг байна.