Соёл иргэншлээс холдож, стрессгүй амарч чадах тосгон

2017-09-11 12:231min0
2017

Швейцарийн өмнөд хэсэгт Тичино дүүрэгт байрлалтай Кориппо хэмээх уулын тосгоныг залуучууд нь орхиж, өдгөө 16-хан хөгшин үлджээ. Гэвч хөгшид сэтгэлээр уналгүй, тосгоноо сэргээх зальжин арга олсон байна. Тэд 300 жилийн настай мөхлөөс аврахын тулд жуулчдыг татах зочид буудал байгуулах бодолтой байгаа гэнэ. Хотоос хагас цагийн зайтай орших тус тосгонд очиход хүнд, сургууль, дэлгүүр зэрэг байхгүй ч 60 орчим байшинг нь зочид буудал хэлбэрээр ашиглах гэж байна. Ингэснээр жуулчид соёл иргэншлээс түр ч атугай холдож, стрессгүй амарч чадах гэнэ.

Эх сурвалж:life.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй