БНАСАУ-ын ГХЯ өнөөдөр АНУ-д анхааруулга өгсөн агуулга бүхий мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын бүрэн эрхт байдал, оршин тогтнох эрхийг үгүй хийх гэсэн АНУ-ын хориг арга хэмжээ, дарамт шахалт улам бүр лавширсаар байна. Тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломжтой устөрөгчийн бөмбөгийг саяхан амжилттай туршсантай холбоотойгоор АНУ БНАСАУ-ын эсрэг “хамгийн чанга хатуу хориг арга хэмжээ”-г авахуулахаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг ятган сэнхрүүлж байна.
Дайсны аюул заналхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг зогсоох, АНУ-ын цөмийн аюул заналхийллийг дарах, Солонгосын хойг болон бүс нутгийг хамарсан цөмийн дайны аюулыг сааруулахын тулд БНАСАУ асар хүчтэй халуун цөмийн зэвсгийг бүтээж, үйлдвэрлэсэн. Гэсэн хэдий ч АНУ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой зөв сонголт хийхийн оронд манай улсыг бүрмөсөн устгахыг оролдсоор байна” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд “БНАСАУ АНУ-ын үг үйлдлийг нухацтай ажиглаж байна. Хэрвээ АНУ хууль бусаар БНАСАУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахуулбал бид Вашингтонд горыг нь амсуулахын тулд эцсийн аргаа ашиглахад бэлэн байна. БНАСАУ-ын цаашид авах арга хэмжээнүүд нь АНУ-д урьд өмнө нь мэдэрч байгаагүй хамгийн хүчтэй өвдөлт, зовлон шаналлыг мэдрүүлэх болно” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
4 comments
АНУ-д 10 бөмбөг хэрэгтэй БНАСАУ-д 1 бөмбаг хангалттай шүү
Солонгосын хойгийн хямарлыг зохицуулах гол зам бол хүч хэрэглэх биш юм. Хоёр солонгосын харилцаанд том гүрнүүд оролцохоо л больчих хэрэгтэй. Тэгээд тэд хагас жилийн дотор асуудлаа шийдэж чадна.
tiim shuu.
АНУ юм болгонд далдганахаа болих хэрэгтэй. 2 солонгос яах чгүй болоод л байна