Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Эрүүл Мэндийн Сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ким Ин Сеон, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др Сергей болон Солонгосын Дүрс Оношлогоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд ҮОЭТ-ийн Цөмийн анагаах ухааны тасагт ажиллах нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг урт хугацаагаар сургах, Мобайл эрүүл мэнд төсөл, Сүрьеэгийн төсөл, Эрүүл мэндийн мэдээллийн технологийн төслүүд хэрэгжилтийн үр дүнг ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд А.Цогцэцэг хэлэхдээ: Үндэсний оношлигоо эмчилгээний төвийн Цөмийн анагаах ухааны тасагт ажиллах нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг 2 ээлжээр сургах төсөл нь манай улсад анх удаа байгуулагдах Изотопын бэсрэг үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, мөн Цөмийн анагаах ухааны тасагт мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Мобайл эрүүл мэнд төсөл нь алслагдсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн зөөврийн оношлогооны тоног төхөөрөмжийг ашиглан цаг алдалгүй үзүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад ЭМЯ-ны зүгээс талархаж, төслийг цааш нь үргэлжлүүлж, илүү олон аймаг, сумдад хүргэх тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ