АНУ-ын Хууль зүйн яамнаас 2016 оны сонгуулийн үеэр экс Ерөнхийлөгч Барак Обамагийн заавраар Дональд Трампын яриаг тагнаж чагнасан гэх нотолгоо олдоогүй гэж мэдэгдлээ. CNN агентлагийн мэдээлснээр Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яамны үндэсний аюулгүй байдлын хэлтсийн аль нь ч Trump Tower цамхагт тагнаж чагнах ажиллагаа явуулсан гэх бичлэг олоогүй гэжээ. Энэ талаар Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд гомдол гаргаж байсан юм.