Ц.Сандуй ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2017.08.31) хуралдав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй намын удирдлагадаа Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн долоон дүүрэгт ялагдсан учраас Нийслэлийн намын хорооны даргын ажлаас чөлөөлнө үү гэсэн өргөдлийг гаргана гэдгээ мэдэгдлээ.
Түүнийг 60 тэрбумын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Уг хэрэгт холбоогүй учир би өмнө ч ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байсан ч НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө” гэж Ц.Сандуй хэлжээ.
Нийслэлийн иргэдийн хурал дахь МАН -ын бүлгийнхэн нь түүнийг албан тушаалаа өгөөд хэрэггүй гэж зөвлөсөн ч тэр шударга үнэн ялах ёстой учир буруугүй гэдгээ нотлохын тулд ийм шийдвэр гаргасан гэж бүлгийнхэндээ хэлсэн гэнэ.