Техаст нүүрлэсэн “Харви” хар салхинд 30 хүн амиа алджээ. Энэ тухай орон нутгийн засаг захиргааны мэдээлэлд үндэслэн “The New York Times” сонин мэдээлсэн байна. Амиа алдагсдын дотор Хьюстоны цагдаагийн офицер, түрүүч Стив Перес оржээ. Одоогоор Хьюстоны түр орогнох байранд 17 мянган хүн байгаа бөгөөд тоо нь улам нэмэгдсээр байна.
“Харви” хар салхины улмаас АНУ-д 57 орчим их наяд литр хур тунадас унажээ. Энэ тухай “WeatherBell Analytics”-ын цаг уурч Райан Моу мэдэгдлээ. Үүнээс гадна аадар борооны улмаас тус улсын газар нутагт дахиад 19-23 их наяд литр ус унах төлөвтэй байна. Техасын Монт-Белвью хотод л гэхэд хамгийн их хэмжээний буюу 1.32 метр хур тунадас оржээ.
Э.ЗАЯА