Хойд Солонгосын хэвлэл удирдагч Ким Жон Уны пуужингийн туршилтанд сэтгэл хангалуун байгааг харуулсан хэд хэдэн гэрэл зургийг өчигдөр (2017.08.31) нийтэлжээ. Тэрбээр өглөө үүрээр “Хвасонг-12” пуужинг хөөргөхөд бэлдэж байгаа цэргүүдээ магтсан төдийгүй туршилтыг ширээний араас ажигласан байна.
Ким Жон Ун үүнийгээ Номхон далайд байрлаж байгаа дайснуудын түрэмгийллийг няцаах цуврал ажиллагааны эхлэл гэж нэрлэсэн аж. Харин ОХУ, БНХАУ зэрэг улс Умард Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын эсрэг эдийн засгийн хориг үр дүнгээ өгөхгүй гэж үзээд, дипломат яриа хэлэлцээрээ гүнзгийрүүлэхийг уриалжээ.