Эрх баригч МАН-ын хов хэрүүл хоёр тогооноосоо хальж Төрийн ордонд үргэлжилж байна. Эрх мэдэл болон албан тушаалын бялуу хуваарилалтыг дахин эхлүүлэх гэж улайрсан энэ тэмцэлийг болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал бэлдээд өгчихсөн юм. Сонгуульд ялагдсан учраас намын дарга хариуцлага хүлээх ёстой гэсэн давалгаа энэ намд үүсч, М.Энхболдыг намын Бага хурлыг зарлан хуралдуулахаас өмнө “хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох”-оор улайрч байгаа нь засгийн эрх барих их хэмжээний туршлагатай, боловсон хүчний нөөцтэй МАН-ыг тун эмгэнэлтэй харагдуулах болов.
Шадар сайдын дуулиан шуугиан болгон эхлүүлсэн МАН доторх хэрүүл яг одоо нийгмийн эмгэнэл, мөнөөх туршлагатай улс төрийн намын нэр хүндийг шавар шавхайтай сайн хутгаж байна. УИХ-д 65 суудалтай энэ намын парламентад сонгогдсон 30+1 гишүүн нь Засгийн газраа огцруулах “зодоон”-ыг эхлүүлчихээд байгаа. У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат руу чиглэж эхлүүлсэн энэ довтолгоо үнэн хэрэгтээ Шадар сайдын МАН-ын даргын төлөөх улайрал байсан гэдэг нь тодорхой болчихоод байна.
Парламентад өрнөж байгаа зодоон савнаасаа халиад яг одоо Улаанбаатар хотын захиргаанд халдварлачихсан байна. Тэнд наад талаас нь харахад алдарт 60 тэрбумын дуулианы эзэн Ц.Сандуйгаар туг тахих ажиллагаа явагдаж байгаа мэт боловч цаана нь мөн л МАН-ынхны өөр хоорондоо хөлөө жийлцсэн асуудал нуугдаад байна.
МАН-ын хов хэрүүл хоёр тогооноосоо халиад Төрийн ордон, Нийслэлийн Засаг даргын тамгын газар цаашлаад аймаг орон нутгийн удирдлагуудын хэмжээнд үргэлжилж болзошгүй байна. Нийгэмд, олон нийтэд хэрүүлээ нялзааж, олны анхаарлыг татан онигоо болж байхаар намын Бага хурлаа хуралдуулаач МАН-ын дарга аа!
Хэрүүлээ тэндээ шийдээд, зөвшилцөөд авах нь эрх барьж байгаа улс төрийн намд ч, ирээдүйгээ бодсон улстөрчдөд ч, иргэд олон нийтэд ч хэрэгтэй байна. 2020 он ойрхон байгаа шүү!
А.ИРМҮҮН
3 comments
Амлалтаа биелүүлж чадаагүй бол хариуцлагаа үүрэх л ёстой. МАН шударга, хариуцлагтай байх ёстой. Жирийн гишүүд бидэнд зарчим, үнэт зүйл, намын үнэ цэнийг сургадаг шигээ удирдлагууд өөрсдөө хариуцлагтай байх хэрэгтэй.
Энэ хужаа. Энхболд, Эрдэнэбат хоёроосоо эхлээд салчих. Энэ бол 60 тэрбумаасаа салахын эхлэл. Энэ асуудлыг шийдэхгүйгээр МАН хэзээ ч ялахгүй шүү.
ми энхболд хужаад амалсан амлалтаасаа айгаад ажлаа өгч чадахгүй монголын төрөөр тоглхымдаа новш чинь