АНУ-ын эзэмшлийн Гуам аралд хүрч цохилт өгөх хүчин чадалтай пуужин байгааг нотлон харуулахын тулд Хойд Солонгос өнөө өглөө ээлжилт пуужингийн туршилтаа хийсэн хэмээн Пхеньяны цөмийн хөтөлбөрийг судалдаг, Өмнөд Солонгосын пуужингийн мэргэжилтэн Мэн Жү Сок хэллээ.
Шинжээч “Гуамд цохилт өгнө хэмээн мэдэгдсэн нь зүгээр ч нэг хоосон сүрдүүлэг биш гэдгийг нотлохыг тулд Пхеньян өнөө өглөө Японы Хоккайдо арлын Эримо хотоос зүүн зүгт 1180 км зайтай орших Номхон далай руу пуужин харвасан нь илэрхий.
Энэ бол Хойд Солонгост АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуамд хүрч цохилт өгөх чадалтай пуужин байгааг харуулсан хэрэг” гэжээ. Өглөө харвасан пуужин Номхон далайд гурван хэсэг болж унасан бөгөөд Сөүл пуужин 550 км-ийн өндөрт хүрч, 2700 орчим км зам туулан далайд унасан хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: Bloomberg