Оюун ухааны тамирчид 93 медалиас 73-ыг нь хүртжээ

Монголын оюун ухааны академийн 20 тамирчин оюуны спортын 44 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож 90 медалийн 73-ыг нь хүртэж үнэмлэхүй ялалт байгууллаа.
Тамирчид дэлхийн зургаан дээд амжилтыг шинэчлэн тогтоож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль хүртэн шилдэгийн шилдэгээр тодорсон байна.