“Харви” хэмээн нэрлэгдсэн далайн хар шуурга АНУ-ын зүүн мужуудаар дайран өнгөрөв. Бямба гаригт Техас мужаар дайрсан уг шуурга 211 мянган хүнийг гэрэл цахилгаангүй үлдээлээ гэж The Washington Post сонин тэмдэглэсэн байна. Далайн шуурганы үндэсний төвийн мэдээлэлд тулгуурласан тус сонины мэдээнд “Харви” шуурга хуурай газарт орж ирэхдээ хүчээ алдан, аюулын дөрөвдүгээр зэргээс нэгдүгээр зэрэгт шилжсэн хэмээн дурдагдсан байв.
ABC телевиз мэдээлсэнээр Техасын Рокпорт хотод наад зах нь 10 хүн шуурганд хэлмэгдсэн байв. Энэ шуурганы үеэр мужийн хэд хэдэн хот иргэдийг аюулгүй газар луу нүүлгэнэ хэмээн зарлажээ. Оршин суугчид олон нийтийн сүлжээгээр шуурганы үр дагаврын тухай мэдээлэл, гэрэл зургийг идэвхитэй солилцож байсан гэнэ.
Форт-Бенд тойрогт шуурга матаруудыг зам дээр гарган хаялсан байжээ. Энэ үеэр мужийн нам дор газрууд дахь шоронгоос 5.5 мянган хоригдлуудыг бас нүүлгэжээ.
NASA агентлаг хар шуурга хуурай газарт орж ирэхийн өмнө “Харви” хэрхэн харагдаж буйг сүлжээгээр олон нийтэд харуулсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп Техас мужид онц байдал зарласан байв. Шуурганы улмаас сураггүй болсон хүний тоо 20 орчимд хүрчээ. Энэ талаар тодорхой мэдээлэл гарч амжаагүй байна.
Фото: Twitter
Эх сурвалж: lenta.ru
https://www.youtube.com/watch?v=8bcLtWt8Kgo