Умард Солонгос ойрын зайн тусгалтай гурван баллистик пуужинг өнгөрсөн амралтын өдөр харвасан. Үүний АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Ээлжит өдөөн хатгалга” гэж тодорхойлжээ.
Гэхдээ Хойд Солонгосыг яриа хэлэлцээний ширээнд суулгах хүртлээ өөрийн холбоотнууд болон Хятад улстай хамтран ажиллаж, тайвнаар шахалт үзүүлэх компанит ажлаа үргэлжлүүлэх аж.
Пхеньян АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилт зохион байгуулах бүрт эсэргүүцлээ илэрхийлэн пуужин харвадаг байна.