БНЭУ-аас ирсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Тэд Улсын гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд чих, хамар, хоолойн чиглэлээр ажиллах юм.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийж, сургалт зохион байгуулахаар болжээ.