2017-08-24 12:391min06

Б.Баатар УИХ-ын дарга М.Энхболдын яриаг дэлгэнэ

Өчигдөр (2017.08.23) УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт Засгийн газрыг огцруулах бичиг өгсөнийхөө дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дуулианы эзэн болоод байгаа өөрийн ах найруулагч Б.Баатарын талаар “Би одоо гар утсыг тагнаж чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар яриа л биз. Сонгуулийн дараа ярьсан яриа л гэж байна билээ. Үүнийг одоо Ерөнхийлөгчийн сонгууль нэг утасны ярианаас болоод уначихсан гэж субъектив байдлаар дүгнэж болохгүй.

Б.Баатар гэдэг хүн манай ах. Гэхдээ бид хоёр хожим танилцсан ах дүү хоёр. Бид хоёрыг танилцахад л Х.Баттулга Ерөнхийлөгч тэр хоёр ойрхон байсан. У.Хүрэлсүх дарга 100 эрхэм нэвтрүүлэгт нь ороод найзууд л байсан. Тэгж яривал сонгуулийн үеэр тэр “Бүрэн зураглал гээд, надтай холбогдохгүйгээр хамгийн их холбогдсон хүн нь М.Энхболд дарга өөрөө. Тэгвэл М.Энхболд дарга Б.Баатар хоёрын утасны яриаг гаргаж тавь л даа” хэмээн мэдэгдсэн юм.

Үүрэн холбоогоор харилцсан, ярилцлага авсан болгоныхоо яриаг бичиж, хадгалан түүгээр нөгөө хүнээ эвгүй байдалд оруулж гаршсан “Херо” студын найруулагч Х.Баатарт УИХ-ын дэд дарга М.Энхболдын яриа бас байгаа юм байна. Тэр харин энэхүү яриаг олон нийтэд хэзээ дэлгэж, шуугиан тарих нь сонин байна.

https://www.youtube.com/watch?v=N3krHBGtJrs&feature=youtu.be