Америкийн Огайо мужийн шүүгч буудалцаанд оролцож, өөр рүү нь халдсан нэг этгээдийг буудаж хөнөөжээ. Энэ тухай “Washington Post” сонинд мэдээлсэн байна.
Сьюбенвилль хотын шүүхийн байранд болжээ. Ажилдаа орох гэж байсан шүүгчийг отож суусан гэмт этгээд түрүүлж гал нээж, шүүгчийг шархдуулсан аж. Шүүгчид мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна.