Мароккогийн хаан 415 хоригдолд өршөөл үзүүллээ

Мароккогийн хаан VI Мухаммед янз бүрийн хэргээр ял авсан 415 хүнд өршөөл үзүүллээ. Тэдний дунд алан хядах ажиллагаагаар ял авсан 13 хүн багтсан байна. Марокко улс энэ сарын 20-нд Хаан, ард түмний хувьсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.