Гачууртаас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын газрыг чөлөөлж эхэллээ

2017-08-22 12:041min0
gazriin alba

Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг хийж эхэллээ.

Замын өргөтгөлийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр хийж байгаа юм. Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна.

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдэж, зөвшилцөх шатандаа явж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй