Ойрын хугацаанд Google Play Store онлайн дэлгүүрээс хэдэн мянга, магадгүй бүр сая аппликейшныг байхгүй болгоно. Энэ нь хөгжүүлэгчдийн дүрэм журамд орсон өөрчлөлттэй холбоотой аж. Тус дүрмийн дагуу програм хөгжүүлэгчид нь тухайн хэрэглэгчийн нууцлал болон түүнтэй холбоотой асуудлуудад илүү анхаарч ажиллах ёстой юм. Жишээлбэл тухайн аппликейшн хувийн мэдээллийг ямар нэгэн байдлаар ашигладаг бол нууцлалын бодлогыг тус аппликейшн болон Developer Console-д нэмэх шаардлагатай болсон байна. Түүнээс гадна хувийн мэдээлэл боловсруулалт нь аюулгүй байх шаардлагатай. Ялангуяа https протоколыг ашиглах үед.
Google-ийн тавьсан шаардлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Play Store сайтын доорх линкээр орж үзэх боломжтой. Компанийн энэхүү үйл ажиллагаа нь аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн гэдэг нь эргэлзээгүй. Харин үүний үр дүнд аппликейшн олнлайн дэлгүүрээс их хэмжээний «хог»-ийг устгах болсон нь Android үйлдлийн систем бүхий төхөөрөмжтэй хэрэглэгчдэд ч мөн ашигтай байх болно. Хөгжүүлэгчдийн хувьд өөрсдийн аппликешны өөрчлөлтийг 3 сарын 15-ны дотор хийх шаардлагатай болсон байна.
Эх сурвалж: xda