Шоу нэвтрүүлгийнхээ ээлжит дугаараар трансжендер мисс Солонгоог урьж, жүжигчин Б.Цэцэгтэй өрсөлдүүлсэн биш тус телевизийн уран бүтээлчид багагүй хэл аманд өртөөд авсан. Олны сонирхлыг ихэд татаж яваа трансжендер миссийг “Дух” хочтой жүжигчин бүсгүйн өрсөлдөгчөөр тавьсан нь санамсаргүй сонголт биш гэж хардах хүмүүс ч цөөнгүй байгаа юм билээ. Нэвтрүүлгийн анхны дугаар дэлгэцэнд гарахтай зэрэгцээд трансжендер мисс Солонго нэгэн телевизийн шууд ярилцлагад орж, олныг гайхашруулсан сонирхолтой зүйлүүдийг дурсаад авсан.
Энэ бүхний дараа өрсөлдөгч Б.Цэцэг нь өөрийн цахим хуудсаар дамжуулан түүнийг “Зөвхөн гоё сайхнаа харуулах гэж оролцсон учраас миний олон чадварт атаархсандаа элдэв юм ярьсан байх. Тэр хүнийг би ямархуу хүн болохыг нь сайн мэдэж авсан. Чоно шиг хүний араар муулахдаа сайн юм. Яахав ээ, ярьж л байг. Угаасаа би тоохоо больсон” гэх утга агуулгатай зүйл бичиж хариугаа авчээ. Үүнийг нь үзээд мисс Солонго ихэд уурсан “Анхнаасаа энэ шоу намайг ашиглаж Цэцгээг нэрд гаргах зорилготой байсан.
Эхний өдрөөс нь л 50 хувийн хямдралтай үнээр бараа өгч, “Барс” захаас “Малын тэжээл” нэрээр шинэ ногоо авахад нь би мэдэж байсан. Энэ тухай дэлгүүрийн худалдагч юу гэж ярьсан нь миний үзгэн дуу хураагуурт хадгалаастай байгаа. Шоуны дөрөв дэх өдөр гарах хүсэлтээ тавихад нэвтрүүлгийнхэн надад 50 хувийн хямдралтай бараа авахыг санал болгож, би ч үзэгчдээ хүндлээд больсон. Одоо харин байдал иймд хүрсэн юм чинь, би шоуны бүх дугаар гарсны дараа булайг нь дэлгэнэ” хэмээн бухимджээ. Түүгээр ч барахгүй, ийм сайхан шим тэжээлтэй шинэхэн ногоог “Барс” захаас “Малын тэжээл” нэрээр очиж авах бодолтой байгаагаа ч дуулгана лээ.
С.Цахиур