“Mxrningstar” хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр 2024 оны нэгдүгээр сард нэг жилийн хорих ял оноосон. Түүний давж заалдах шатны шүүх хурлыг маргааш /2024.03.14/ товложээ. Залуу артист Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайг тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.
Энэ талаар шүүх байгууллагаас өмнө нь тодруулахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүргүүлсэн” гэдгийг мэдээлж байв.
Эх сулвалж: https://news.mn/r/2708100/