Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин халиа, тошин үүсгээд байна

2024-02-23 15:491min0
428613947_807392038082691_4581207498748208499_n

Чингэлтэй дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчин халиа, тошин үүсгээд байна.

Халиа, тошин айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай руу хальж мөстсөн нь иргэдийн амьдрах орчинд хүндрэл үүсгэж байгаа учир Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандыхаар ахлуулсан шуурхай бүлэг газар дээр нь ажиллалаа.

Шуурхай бүлэг хоёр инженер техникийн ажилтан, шаардлагатай машин механизмтайгаар зам гарц, суваг шуудуу гарган, далан босгож байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй