Өчигдөр гарсан галыг 21:10 цагт бүрэн унтраажээ

2024-02-15 09:521min0
e6ca1dafd5b26ac1b45c32c6c38aac5e

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд гарсан галыг өчигдөр 21:10 цагт бүрэн унтраасан байна.

Гал түймрийг унтраахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй