Энэ онд улсын хэмжээнд 22 мянган ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа бол тэдний 14 нь хичээлийн шинэ жилийн нээлт эхлэх өдрөөс өмнө ашиглалтад орох юм байна. Үүнээс гадна төрийн бус өмчийн 36 цэцэрлэг ашиглалтад орох гэнэ.
Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана. Үүний 877 төрийн, төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх аж. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгт 252.753 хүүхэд хамрагдана. Энэ нь өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна.