Монгол Улсад суугаа Элчин сайд нар эмгэнэл илэрхийлэв
2024-01-24 12:281min

Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн газ тээвэрлэж явсан автомашин эргэх үед осолдож, дэлбэрэлт үүссэний улмаас Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч амь эрсдэж, 178 иргэн хохирсон харамсалтай явдал болоод байна.
Монгол Улсад болж буй энэхүү аймшигт явдалд манай улсад суугаа Элчин сайд нар эмгэнэл илэрхийлжээ.