Гандантэгчэнлин хийдийн дэд хамбаар С.Гантөмөр ламыг өргөмжилжээ

2023-12-13 11:411min
amsjeq_410321944_737769288383105_7905816811391160347_n_x800

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн гавж С.Гантөмөр ламыг тус хийдийн дэд хамбаар өргөмжилжээ.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн гуравны өлзий билэгт сайн өдөр түүнийг дэд хамбаар томилсон байна.

Түүнийг дэд хамбаар өргөмжлөгдсөний ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 15-нд Батцагаан цогчэн дуганд болохоор товлогджээ.

Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг өнгөрсөн сард хүндэтгэлтэйгээр суудалд нь залсан билээ.