2023-12-01 13:101min00

Цахилгаан станцууд саатлын үед хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй

ДЦС

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажил, засвар шинэчлэлийн ажил дунджаар 93.6 хувьтай байгаа ба системийн горим ажиллагаа одоогоор хэвийн байгаа аж.

2023-2024 оны өвлийн ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн оргил ачаалал өмнөх оныхоос зургаан хувиар өсөх үзүүлэлтэй байгаа юм байна.

Дулааны цахилгаан станцууд бэлтгэл тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир үндсэн тоноглолын гэнэтийн зогсолт, тасрал саатлын үед хэрэглэгчдийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй гэв.

Төвийн бүсийн нэгдсэн системийн оргил ачааллыг тохируулах зорилгоор 80 мВт-ын хүчин чадалтай, 200 мВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцыг энэ сарын 6-ны өдрөөс ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Мөн Амгалан дулааны станцын 116 мВт-ын хүчин чадалтай шинэ зуухны өргөтгөлийг ирэх жилийн нэгдүгээр сард ажиллагаанд оруулахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй