Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу ирсэн гомдол, төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн саналууд дээр улсын байцаагчид ажилласан. Одоо байгаа жагсаалт дээр нэмээд, тендерт оролцох боломжгүй нэр бүхий 61 ААН-ийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Хяналт шалгалтын ажил хагас жил орчим хийгдсэн.
Тус газруудын мэдээллийг Засгийн газар, Сангийн яамны хуудас, tender.gov.mn зэрэг дөрвөн сувгаар удахгүй авах боломжтой болно” гэв.