МУИС сургалтын төлбөрөө нэмжээ

2017-08-18 14:101min0
MUIS

МУИС 2017-2018 оны хичээлийн жилийн төлбөрөө нэмжээ. Сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны гурав­дугаар сарын 31-ний 06 тоот тог­тоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоожээ. БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбө­рийг нэмэхгүй байх үүрэг, чиг­лэлийг удирдлагуудад нь өгсөн ч тус сургуулийн нэг багц цагийн төл­бөр өмнөх жилийнхээс нэмэгд­сэн байна.

Тухайлбал, Бизнесийн салбар сургууль 96.600-гаас 103.100, Шинжлэх ухааны сургууль 74.600-гаас 86.700 төгрөгөөр нэмжээ. Харин 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудаас сургалтын төлбөрөөс гадна авч байсан суурь хураамжийн төлбөр 224.000 төгрөгийг энэ жилээс авахгүй болж байгаа юм гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй