Грек улс зургаа дахь өдрөө түймэртэй тэмцэж байна. Түймэр нийслэл Афин хотод нь ойртон ирсэн тул тус улсын засаг захиргаа Европын холбооноос тусламж хүсчээ. Цаг агаар хуурай, салхитай, мөн эдийн засгийн хувьд хүнд байгаа грекчүүд түймрийн 16 нисдэг тэргээ дайчлах гэтэл дөнгөж дөрөв нь л эвдрэлгүй байгаа аж. Түймэрт Кипр улс тусламж үзүүлж байна. Харин Франц улс Корсик, Газар дундын тэнгисийн эргээрээ өөрсдөө түймэртэй тэмцэж байгаа тул туслахаас татгалзжээ.