Нүүрсний гэх хэрэгт холбогдсон 11 хүний гэм буруугийн шүүх хурлыг есдүгээр сарын 28-нд товлов

2023-09-21 13:171min0
timthumb

Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үргэлжилсэн юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэрэг, маргааны талаарх тайлбар, мэдүүлгийг яллагдагч тал болон өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 28-ны 14:00 цагт товлосон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй