Монгол-Хятадын дөрөв дэх экспогийн хүрээнд “Ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн танилцуулах хуралдаан” Хөх хотод боллоо.
Тус хуралдаанд Монголын болон БНХАУ-ын төр болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулж хөрөнгө оруулалтын боломжийг санал болгов.
Монгол Улсын талаас хөдөө аж ахуйн түүхий эдийн болон бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар Дархан арьс шир ҮТП, үр тариагаар бордсон дээд зэрэглэлийн үхрийн мах экспортлох боломжийн талаар Мийтагро ХХК, цагаан идээг экспортод гаргах боломжийн талаар Тэсо ХХК тус тус танилцуулга хийлээ.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монголыг Хятад улсын газар тариалан, мал аж ахуйн голлох бааз газар болгохоор зорин ажиллаж байгаатай холбогдуулан төслүүдээ танилцуулав.
Үйлдвэрлэлтийн хэмжээгээр үзэхэд тус улс сүү, хонины мах, үхрийн мах, ноолуур, малын тэжээл зэрэг зургаан нэр төрлөөр бүх улсын хэмжээнд нэгт орж байна.