2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек.
Үүнээс гадна агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр байгуулсан байна. Ингэснээр Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрджээ.
Тодруулбал Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломжтой болох нь.
Хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна.
Хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорас нар гарын үсэг зуржээ.
Манай улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан байна.