Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл (EAAFP), Оклохомагийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.
Тус хурлаар судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцын хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцох юм.
Түүнчлэн Төв Азийн болон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн зам дагуух галуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.