Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2023 оны эхний хагас жилд гурван их наяд гаруй төгрөг болжээ

2023-08-15 11:241min0
a4d8e1ee8caa4c48a5b4a9de203d449e

Урьдчилсан гүйцэтгэл 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 626.9 тэрбум төгрөг буюу 26 хувь өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 645.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 662.7 тэрбум төгрөгөөр буюу 29 хувь, гадаадтай хамтарсан байгууллагынх 74.5 хувь тус тус өссөн байна.
Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 24.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.5 тэрбум төгрөгөөр буурсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй