Тарваган тахал өвчний сэжигтэй гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

2023-08-15 09:221min0
random-150225082123-conversion-gate02-thumbnail

Наймдугаар сарын 14-нд буюу өчигдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгааг мэдээлж байв.
Уг гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тодруулбал ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн молекул биологийн шинжилгээгээр /PCR/ тарваган тахал биш болох нь батлагдсан байна.

Сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн өгүүлэмжтэй байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй