Орон нутгийн хатуу хучилттай замд хийгдэж буй засвар, арчлалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
Энэ сард баруун болон зүүн аймгуудын 16 чиглэлийн замыг засаж байгаагаас дөрвөн чиглэлийн засварын ажил дуусжээ. Тодруулбал үерт эвдэрсэн Өндөрдов- Зуунмод- Налайх чиглэлийн авто замын 25-29км-т хөвөө шуудууг засварласан байна.
Мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 45-51км хооронд хучилтын нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварласан бол уг замын 29-154км хооронд зурвас газрын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэг цэвэрлэх, малын сэг зэм зайлуулах ажлууд хийгджээ.
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 279, 306, 315 дахь км-т үерийн улмаас замын зорчих хэсэгт тогтсон чулуу болон шороог цэвэрлэж дууссан байна.
Засвар хийгдэж байгаа замууд:
- Улаанбаатар- Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэлийг халуун асфальт бетоноор засварлах ажлыг “Саруул харгуй” ХХК
- Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэг дээр үүссэн жижиг нүхэн эвдрэлийг зам засварын бис машинаар засварлах ажлыг “Харгуй” ТӨХК
- Дархан-Эрдэнэт чиглэлийн замын 160-171км хооронд үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлах ажлыг “Орхон АЗЗА” ТӨХК
- Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 61-130км-т нүхэн эвдрэл засварлах ажлыг “Төв АЗЗА” ТӨХК
- Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 47-48км хооронд нүхэн эвдрэл нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замын 11-13км-т тэмдэг суулгах, Арвайхээр доторх үерийн улмаас үүссэн нүхэн эвдрэлийг нөхөх ажлыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 21-22км-ийн нүхэн эвдрэл нөхөх, 46-47км-т нүхэн эвдрэл ухах ажлуудыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК - Элсэн тасархай-Хархорин чиглэлийн замд нүхэн эвдрэлийг ухах, ачих, авто грэйдерээр хөвөө шуудуу сэргээх, хучилтын эвдрэлийг засварлах, ус зайлуулах шуудуу сэргээх ажлуудыг “Хархорин АЗЗА” ТӨХК
- Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 55-60 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл хөрөөдөх, эвдэрсэн хучлага хуулах ажлуудыг “Завхан АЗЗА” ТӨХК
Цэцэрлэг – Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 53-65 км-т авто замын зорчих хэсгийн нүхэн эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замын 50-70км /Хануйн/ хучилтын эвдрэл засварлах ажлыг “Архангай АЗЗА” ТӨХК - Алтай-Улиастай чиглэлд сайжруулсан шороон замд далангийн материал нэмж засварлах, тэмдэг суулгах, хусалт хийх ажлуудыг “Говь-Алтай АЗЗА” ТӨХК тус тус гүйцэтгэж байгааг Зам Тээврийн Хөгжлийн Төв ТӨҮГ-аас мэдээллээ.