Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2023-08-15 10:121min0
unnamed

Өчигдөр буюу 2023 оны наймдугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас баруун хойд зүгт 34 километрийн зайд газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн хүч нь 3.7 магнитудын хүчтэй байсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар хөдлөлтийн дараа:

  • Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
    Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • Гал гаргаж болохгүй
  • Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • Цахилгаанаа яаран бүү залга
  • Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй