2023-08-10 11:421min00

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 32,7 мян.тн шатахуун тээвэрлэлээ

e21b1e9ab144acf50e08c33516ddc125_x3

“Монголын төмөр зам” ТӨХК нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэх санамж бичгийг энэ оны хоёрдугаар сард байгуулсан бөгөөд тээвэрлэлт амжилттай үргэлжилж, 32,7 мян/тн шатахууныг орон нутагт хүргэж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Тус чиглэлийн төмөр замыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан бөгөөд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэрлэлт үргэлжилж байна гэж Монголын төмөр зам ТӨХК-аас мэдээллээ.