Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Түншлэл-2023” олон улсын уулзалт 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдлаа.
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн төлөв, чиг хандлага, нийгмийн салбарын тулгамдсан асуудал, Монгол орны гамшгийн эрсдэлийг бууруулах арга замыг онцолсон тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Монгол Улсын нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүлсэн. Тэрээр Улаан загалмайн нийгэмлэг нь Монгол Улсад нийгмийн халамж, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд гол түншлэгч байгууллага болохыг цохон тэмдэглэв.
Уулзалтад Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич болон Австрали, Хятад, Финланд, Япон улсын Улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, БНХАУ, Япон, Финланд, Австралийн Улаан загалмай нийгэмлэг, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг, Монгол улсад суугаа, дипломат байгууллагын төлөөлөгчид, Олон улсын төрийн бус байгууллага, бизнесийн салбарын 70 гаруй хүн оролцсон юм гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.