БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймагт ажиллах үед Хяргас нуурын эргээс 5 км-ын зайд үүссэн хогийг цэгийг нүүлгэх төсвийг шийдвэрлэж, уг ажлыг гүйцэтгэх үүргийг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Цэлмэгдалайд өгсөн.
Хяргас нуурын эрэгт дахин хогийн цэг үүсгэхгүй байхыг аж ахуйн нэгжид сануулга өгөв
Уг ажлын хүрээнд 7 хоногийн дотор нийт 600 орчим тонн хогийг цэвэрлэж, нүүлгэн шилжүүлэлтийг бүрэн хийж дуусгалаа.