2023-08-07 09:391min00

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алджээ

luqvak_IMG_1475_x974-1-6yq2iikdsemgx3j85y3nnkuvv2ywqyf5itgtc1jj48w

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-ээс наймдугаар сарын 06-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 18  аймгийн 44  суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Үүнээс геологийн гаралтай-4, хүний үйл ажиллагаатай осол- 18, гал түймэр- 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл-18, биологийн гаралтай-1 байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 8 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, 6 нь хүүхэд байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.