2023-08-07 11:321min00

Наймдугаар сарын 6-ны өдөр 3061 жуулчин иржээ

hartsaga juulchin

Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр 3061 жуулчин иржээ.

Ирж буй жуулчдын 40.65 хувийг ОХУ, 19.63 хувийг БНСУ, 16.89 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.  Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.