Манхан-Булган улсын чанартай авто замын зорчих хэсэгт гарсан үерийн усны шавар, хайрга дарга, чулууг зайлуулах ажил хийгдэж байна. Салаа бүрээс хүчтэй үер бууж, уулын чулуу, шавар, хайрга дайрга ихээхэн хэмжээтэй зорчих хэсэгт үүссэн байна.
Хөвөөний угаагдал, далан урссан, хажуугийн шуудуу дүүрсэн, хоолой тагласан байдалтай байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.