Иргэний бүртгэлийн талаарх сүүлийн үеийн тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өглөө.
Монгол Улс энэ оны долдугаар сарын байдлаар 3,497,197 хүн амтай байна. Энэ оны долдугаар сард 3,819-өөр нэмэгджээ. Үүнээс
- эрэгтэй – 1,731,812
- эмэгтэй – 1,765,385 байна.
Төрсний бүртгэлд долдугаар сард 5,498 хүүхэд бүртгүүлснээс 2,790 нь эрэгтэй, 2,708 нь эмэгтэй хүүхэд аж. Харин тус сард 1,687 хүн нас барснаас 1,093 нь эрэгтэй, 594 нь эмэгтэй байна.
Түүнчлэн долдугаар сард 1,022 хос гэрлэлтээ бүртгүүлж, 307 хос гэрлэлтээ цуцлуулсан болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.