Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох гэж байна.
“Төрийн их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдана” хэмээн зохион байгуулагчид хэлэв.
Тахилга наадмын үеэр 30 гаруй мянган хүн Дарьганга суманд ирнэ гэж тооцоолсон байна. Зочид төлөөлөгчдөд зориулан 100 гэр барьж, 50 ширхэг био 00 байршуулахаар болжээ.
Анхаарах зүйлс:
Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, 200 гаруй зочин Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгад урилгаар оролцохыг аймгийн ЗДТГ мэдээлэв.
Алтан овоог тахиж байсан онууд:
- 1990 оны их тахилга /Батцагааныг сэргээн босгосон нь/
- 1994 оны их тахилга
- 1999 оны их тахилга
- 2004 оны төрийн тахилга
- 2008 оны төрийн тахилга
- 2012 оны төрийн тахилга
- 2018 оны төрийн тахилга хэмээн хийж байжээ.
Алтан овоог 2004 оноос төрийн тахилгат болжээ. Их тахилгын үеэр эрийн гурван наадмыг бэсрэг хэлбэрээр хийдэг уламжлал тогтсон байна.