Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт цахимаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх Телемедицин төв үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.
Телемедицин төв нээгдсэнээр иргэд цахим лист, 13А маягт гэх мэт бичиг баримтуудыг цахимаар авах боломжтой болох ба бүх төрлийн зөвлөгөө мэдээллүүдийг алсын зайнаас буюу заавал эмнэлгийн байгууллагад очих шаардлагагүйгээр авах боломжтой болох юм.
Мөн эмч нар өвчтөнүүддээ онлайн хяналт тавих, зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдийг үзүүлэх боломжтой.
Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ